Үндсэн контент руу шилжих

Орон нутгийн тогтвортой хөгжлийн манлайлал

Орон нутгийн тогтвортой хөгжлийн бодлого

Орон нутгийн тогтвортой хөгжлийн манлайлал



Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
Хичээлд элсэх

Хичээлийн тухай

Энэхүү хичээлийг судалснаар тодорхойгүй нөхцөл байдал дахь нийгэм, эдийн засгийн асуудлуудыг судалгаанд суурилсан, олон улсад батлагдсан аргазүйгээр шинжилгээ хийж, дэлхийн эдийн засагт нөлөөлж буй шууд болон шууд бус үр дагаврыг тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн оношлон тайлбарлах чадвартай болно. Түүнчлэн нийгмийн олон талт асуудлуудыг хууль эрхзүйн хүрээнд нийцүүлэн хэрхэн оновчтой шийдвэрлэх аргад суралцана. Төр, ТББ, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тэдний оролцоо, гүйцэтгэх үүрэг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлдөг тухай мөн авч үзнэ. Мөн олон улсын чиг хандлагатай танилцаж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудал шийдвэрлэх олон талын практик аргазүйг эзэмшинэ.

Хичээлээр сурах зүйлс

Энэхүү хичээлийн хүрээнд оюутнуудад дараах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой. Үүнд: 1. Орон нутгийн болон олон улсын түвшний нийгэм эдийн засгийн асуудлыг тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд онол аргазүйн үндэслэлтэйгээр шийдвэрлэх чадвартай болно 2. Нийгэм, эдийн засгийн асуудлуудын шалтгаан, үр дагаврыг судалгаанд суурилсан эмпирик аргазүйгээр тайлбарлан оношлох чадвартай болно 3. Судалгааны үр дүнд олон талт шийдлүүдийг боловсруулан эдийн засаг, эрхзүйн хүрээнд хамгийн тохиромжтой, оновчтой шийдвэр гаргах, бодлогын зураглал боловсруулах ур чадвартай болно

  1. Хичээлийн дугаар

    ou101
  2. Төлбөр

    200
  3. Хичээл Эхлэх

Элсэх